Улаанбаатарт халдварын таван тохиолдол нэмж бүртгэгдлээ

ЭМЯ-аас коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдлын талаар /2020.12.10-ны 11:00 цаг/ ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 21,470 хүнд PCR шинжилгээг хийхэд таван хүнээс коронавирус илэрлээ. Улаанбаатар хотод таван тохиолдол бүртгэгдэж 132 боллоо. Сэлэнгэ /207/, Дорноговь /31/, Орхон /25/, Дархан-Уул /45/, Архангай /3/, Говьсүмбэр /4/, аймгуудад шинээр тохиолдол бүртгэгдээгүй байна хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.